Wednesday, September 15, 2010

Гадаадад тэтгэлэгтэй суралцахад голч дvн 3.0 байх ёстой

Гадаад улс орнуудад Засгийн газрын тэтгэлэгээр суралцахыг хvсэгчид олон байдаг. Иймээс тэтгэлэгт хөтөлбөрт хэрхэн хамрагдах талаархи мэдээллийг оюутнуудад хvргэхээр зорилоо.


Зөвхөн 1-2 дугаар курсын оюутнууд бакалаврын төвшний сургалтад хамрагдах боломжтой юм байна. БСШУЯ-наас хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу болон, сургалтын төрийн сангийн санхvvжилтээр гадаадын их, дээд сургууль, коллежид суралцуулдаг.
Магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн 1-2 дугаар курст суралцдаг, 21 хvртэлх насны оюутнууд шалгалтад орох эрхтэй юм байна. Сурлагын голч дүн 3.0-оос дээш байх ёстой. Өдрийн ангиас бусад тохиолдолд, эсвэл гадаадад суралцаж буй хүмүүсийг шалгалтад оруулдаггүй журамтай.
Сонгон шалгаруулалт голдуу 1-6 дугаар сарын хооронд явагддаг. Суралцах орон, мэргэжлийн чиглэл, оюутны тоо, шалгалтын хуваарь, сонгон шалгаруулах нөхцөлийг шалгалт эхлэхээс долоогоос доошгүй хоногийн өмнө хэвлэл мэдээллийн хэрэгсэл, яамны вэб сайтаар зарладаг. Гэхдээ энэхүү мэдээлэл хангалттай хүрч чаддаггvй гэж эцэг эхчүүд, оюутнууд шvvмжлэлтэй ханддаг.
Шалгалтад орохыг хүсэгчид өөрийн сурч байгаа сургуульд эхлээд бүртгүүлнэ. Тухайн сургууль урьдчилан шалгаруулж, тэнцсэн оюутны материалыг яаманд ирүүлдэг юм байна. Их сургууль зургаан cap, дээд сургууль, коллеж нь гурван cap хүртэлх чиглэлээр суралцсан байх ёстой.
Босго оноо харилцан адилгүй. Бүртгүүлсэн оюутнууд мэргэжлийн суурь шалгалт буюу гадаад хэлний шалгалтыг тест хэлбэрээр өгнө. ОХУ, Украйн, Казахстанд суралцах оюутнууд орос хэлээр, бусад оронд англи хэлний шалгалт өгнө.
Хоёр шалгалтад 60 хувиас дээш амжилт үзүүлэх ёстой. Босго оноо нь шалгалтад оролцогчдын тооноос хамааран өөрчлөгддөг байна. Босго оноог давсан шалгуулагчдын шалгалтын нийлбэр оноог мэргэжлийн чиглэл тус бүрээр жагсааж, хамгийн өндөр оноо авсан шалгуулагчдыг хяналтын тоонд багтаан шалгаруулдаг юм байна.
Тэнцсэн суралцагч нь сургуульдаа үнэ төлбөргүй суралцаж, тухайн орны хууль тогтоомжийн дагуу тэтгэлэг авна. Сонгон шалгаруулалттай холбоотой болон замын зардлаа суралцагч өөрөө хариуцна.

- Мэргэжлийн чиглэл, шалгалт:
1. Эдийн засаг, менежмент, физик, математик, компьютер, программ хангамж, инженер, технологи, архитектур, геодези, цаг уур, ус хангамж, электроник, эрх зvй, философи, сэтгэл судлал, боловсрол, социологи Шалгалт: Математик
2. Малзүй, мал эмнэлэг, агрономи, биологи, биотехнологи, ой судлал, анагаах ухаан, хими, хими технологи, металлургм, арьс шир, хvнс, материал судлал, материалын технологи
Шалгалт: Хими
3. Түүх, газарзүй, улстөр, музей судлал, уран зохиол, сэтгүүл зvй, олон улсын харилцаа, орон судлал
Шалгалт: Нийгмийн тухай мэдлэг
4. Соёл, урлаг, биеийн тамир
Шалгалт: Мэргэжил
5. Бүх төрлийн гадаад хэлний орчуулагч
Шалгалт: Монгол хэл

Хэдэн оронд суралцах боломжтой вэ?
Сонгон шалгаруулалтыг БСШУЯ тухайн орноос манай улсад суугаа Элчин сайдын яамтай хамтран зохион байгуулдаг. Япон, Хятад, Солонгос, Энэтхэг улсад суралцах хүмүүсийн шалгалтыг Элчин сайдын яамд нь бие даан зохион байгуулдаг болжээ.
2007-2008 оны хичээлийн жилд хэдэн оронд хэчнээн оюутан суралцаж байгааг сонирхуулъя. Хоёр улсын Засгийн газар болон яамд хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу бакалаврын төвшний сургалтад 13 оронд 518 хүн суралцуулжээ.
- ОХУ 140 тогтмол
- БНХАУ 138 100 нь Өвөр Монголд
- Япон 61 хэлбэлздэг
- БНТуркУ 50 хэлбэлздэг
- Польш 20 тогтмол
- Чех 37 хэлбэлздэг
- БНСУ 26 тогтмол
- Энэтхэг 15 тогтмол
- Вьетнам 10 тогтмол
- Куба 8 хэлбэлздэг
- Украин 7 тогтмол
- Унгарт 5 2 нь бvрэн тэтгэлэгтэй
- Казахстан 1

1 comment: