Tuesday, September 14, 2010

Манай сургууль


Багш та ус мөрнийг далайд үдэж
Байрандаа үлддэг уулс юм та
Тус бүтээж даянийг тэтгээд
Хариу горилдоггүй өглөгч юм та
     дархан уул аймгийн *Оюуны Ирээдүй*  сургуультайгаа амьдралынхаа 10 жилийг холбосон олон мянган сурагчдын л адил эгэл нэгэн сурагч би төрлөх сургуулийнхаа тухай сэтгэл доторх дурсамжаа энэхүү цаасан дээр сийрүүлэн сууна.
2000 оны 9 –р сарын нэгэн гэх намрын дулаахан өдөр аав ээжийнхээ гараас хөтлөөд сургууль хэмээх энэ л өргөөнд хөл тавин аав ээжийн эрх хүү ардын багшийн шавь болсноо санаж байна.Тэрхэн үедээ танихгүй олон хүүхдийн дунд сууж байсан бол одоо тэд миний ангийн минь бас хамгийн дотны минь найзууд. Тэр л цагаас хойш сургуулийнхаа саруул танхимдаа олон хаврыг үдэж ачит багш нараараа хэмжээлшгүй их эрдэм номыг заалгасан. Сургууль гэдэг их айлын нэгээхэн хэсэг нь болж эх орондоо хэрэгтэй хүн болон төлөвшихөөр багш хэмээх ачтанаас чармайн суралцаж байна.
Багш хүн гэдэг ариун булгын ундарга мэт сурч мэдсэн зүйл , амьдарлын туршлагаа бусдын үрсийн сайн сайхны төлөө харамгүй зааж сурган оюуны түгжээг тайлан соёлт ирээдүйд хүргэх тэр нэгэн алтан гүүр гэлтэй.
Ариунаас ариун багш хэмээх энэ л мэргэжил сурагч биднийг харанхуй бүдүүлгээс гэрэлт ертөнцөд аваачих мэргэжил бүхний дээд мэт надад санагддаг.Эгэл ардынхаа үр хүүхдийг эрдмийн далайгаар аялуулан эх орондоо хэрэгтэй хүн болгож төлөвшүүлэх үүрэгтэй эрдмийн хөтөч багш нар билээ. Манай сургуульд энэ л зорилгыг өвөртөлсөн сурагч бидний төлөө амьдарлаа зориулж яваа эрдэмтэн багш нараар дүүрэн. Чадварлаг ажилчид авъяаслаг багш нараар дүүрэн ёстой л бурхад цугласан их өргөө гэлтэй энэ л сургуулиараа бахархахгүй байхын аргагүй. Би энэ л сургуульд анх элсэн орж эрдэм номыг заалгаж байсан цаг саяхан мэт санагдаж нүдэнд харагдаж байна.
Анхлан А үсэг заасан багшаас эхлээд 10 жил эрдэм ном зааж сургасан багш та нартаа баярлалаа хэмээх сэтгэлийнхээ үгийг мянгантаа хэлэхийг хүсэж байна.
А – с Я хүртэл цагаан толгойн үсгийг анх зааж эрдэм номын шимийг анх мэдрүүлсэн бага ангийн багш дэдхүү , Дундаас ахлах хүртэл ангийг минь дааж ,хаяахан бидэнд гомдлын нулимас унаган нүүрний будгаа урсгадаг хүүхэд шиг занатай ч хэнээс илүү адтай ангийн минь багш Бадамцэцэг Буруу зөрүү хувирч буйг минь шуудхан хэлчихдэг нийгмийн ухааны хэмээх тодотголтой Амарзаяа багш Заавал Англиар ярь гэж тулгахгүй ч гадаад хэлний дүрмээ Монголтой хослуулан гайгүй сайн ойлгуулчихдаг Англи хэлний Болормаа  багш Хими гэдэг хичээл гарт нь орсон хурд хугацаа хоёрыг эрхэм болгосон химийн Бадамцэцэг  багш  маань Мэтгэлцэхэд мэдэхгүй зүйл гэж үгүй , үгийг нь үгүйсгэж босож ирхэд баярлан тосож чих тавин сонсдог настай хэрнээ дэндүү хэрсүү хайр нь дотроо  физикийн багш Баянсан гээд тоочоод байвал дуусхааргүй бурхан шиг олон багш наараар дүүрэн сургуулийн сурагч би.
Манай сургуулийн багш нар гэж иим л хайрламаар бас бахархамаар энэхэн биендээ ноогдох ачааг хэнээс ч илүү даагаад явчих хүмүүс.Урьд төгссөн шавь нараараа бахархаж ярих их дуртай. Шавь нар нь сайн явж амжилт олвол өөрөө сайн явж буй мэт чин сэтгэлээсээ баярлан догдлох нь багш хэмээх эрхэм хүний олон сайхан чанарын нэгэн илэрхийлэл гэлтэй.
Инээж хөөрч гүйсэн 16 жилийн амьдарлын минь тэн хагас энэ л сургуульд мөнхрөн үлдэж байна. Багшдаа магтуулан инээж хөөрч явсан жаргалтай мөчийг минь , хасах гэдэг дүнг анх аваад ганцаар уйлан сууж байсан тэрхэн насны минь гунигт үеийг минь, тохой
нийлүүлэн суудаг байсан сурагчийн дүрэмт хувцастай ангийн охинд хайрын сэтгэл алдарч байсан нууцхан дурлалын минь дурсамжыг миний сургууль нууцхан санагалзаж байгаа гэдэгт би итгэдэг.
Амьдрал хэмээх хөлгүй далайд сэлүүргүй завьтай далайн давалгаа даган хөвж явхад минь сэлүүр өгч чиглүүлж өгсөн багш хэмээх эгэл хүмүүн таньд би хайртай.
Багш та хүүхэд шуугисан их өргөөгий эзэн
Багш та хүсэл долгиолсон ирээдүйн замын эх

No comments:

Post a Comment